Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгээр сонгуулийн далд сурталчилгаа хийсэн гэв
2024/05/10
Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа асуудлаар Ардчилсан намын Дэд дарга И.Мөнхжаргал Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны 04 сарын 26-ны өдөр шаардлага хүргүүлсэн билээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нь 2024 оны 4 дүгээр сард “Улаанбаатараас ярьж байна” гэх сонгуулийн далд сурталчилгаа бүхий нэвтрүүлгийг 16 телевизээр төлбөртэйгөөр цацсан бөгөөд энэ нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үндэслэл болсон юм. Тус хуулийн 48.5-д зөвшөөрснөөс бусад хугацаанд сурталчилгаа хийх, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын аливаа өмч хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглосон байдаг.
Ийнхүү хууль зөрчсөн этгээдийн үйл ажиллагааг шалгаж, хариуцлага хүлээлгэхийг Сонгуулийн Ерөнхий хорооноос шаардсан билээ.
Уг шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч, хуулийн байгууллагад шилжүүлснээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Зочин · 2024/05/11
SXN MERGJLN SEXSYGR80955877
Зочин · 2024/05/11
Хууль зөрчөөгүй. Ард түмний мэдэх эрхийг хангасан
Готов · 2024/05/10
Овоо доо ЕС нь хууль зөрчөд байхлаа хэн хууль биелүүлэх юм бэ. Шүүх, цагдаа тагнуул төрийн яамд, СЕХ цөм л хууль зөрчиж байгааг ард түмэн харж байна шүү дээ.
Зочин · 2024/05/10
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/10
S XN80955877
Монгол · 2024/05/10
мөн хуцваа, үгэн дотроо сонгууль гэсэн нэг л үг хэрэглэчихвэл буруудах уу
Зочин · 2024/05/10
DYYDLGR XIILGI80955877
Зочин · 2024/05/10
SEXSDN80955877XUSNG