М.Бадарчийн нэхэмжлэлтэй Спортын арбитрын шүүх хурлаар түүнийг допинг хэрэглэсэн нь үнэн гэж үзсэн.

Улсын арслан М.Бадарчийн Допингийн маргааны эцсийн шийдвэрийг танилцуулж байгаа билээ. Энэ үеэр Улсын арслан М.Бадарчид эм андуурч өгсөн байж болзошгүй гэх гэрч гарч иржээ. Гэрч нэрээ нууцлахыг хүссэн аж. 

Тэгвэл нэгэн гэрч гэрч ирж улсын арслан М.Бадарчид түүний уусан гэх метанолин эмийг зүрхний эмтэй андууран өгсөн хэмээн мэдүүллээ. 

 

Тэрбээр ярихдаа, Би М.Бадарч арслантай нэг фитнесст явдаг. Түүний хэрэглэсэн гэх допингийн төрлийн эмийг би хэрэглэдэг. М.Бадарч арслан зүрхний ПАНАНГИН эм байна уу гэхэд нь би андуураад өгчихсөн байж магадгүй хэмээжээ. 

Гэрчийн зүгээс тавдугаар сараас есдүгээр сар хүртэл эрч хүч сэргээх, метанолин бодис орсон эмийг тестестероноо нэмэгдүүлэх зорилгоор ууж эхэлсэн. Би М.Бадарчийн явдаг GOLDS GYM-д бэлтгэл хийдэг. Таван сард бэлтгэл хийх үеэр М.Бадарч зүрхний панангин байна уу гэж асуухад нь  нөгөө эмээ панангинтэй андуурч, М.Бадарчид өгсөн байж магадгүй. Нийт 10 ширхэгийг түүнд өгсөн. Тэр дор нь хоёрыг уусан. Саяхан хэрэглэдэг эм маань М.Бадарчаас илэрсэн гэдгийг мэдсэн. Тийм учраас гэрчээр оролцож байна.