МАН-ын Бага хурал энэ сарын 20-нд болж, сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна
2024/05/13
2024 оны УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 28-нд зохион байгуулагдана.
Сонгуулийн Ерөнхий Хорооноос энэ жилийн сонгуульд оролцох эрхийг 23 нам, хоёр эвсэлд өгсөн. Тус нам, эвслүүд тавдугаар сарын 14-20-ныг дуустал сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-д холбогдох мэдээллийг хүргүүлэх ёстой.
Эх сурвалжийн мэдээлснээр Монгол Ардын Нам (МАН)-ын Бага хурал энэ сарын 20-нд болж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах аж. Одоогоор тус намаас сонгуульд нэр дэвших горилогчид тойргуудад ажиллаж байгаа юм байна.
Зургаадугаар сарын 1-ний дотор Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Зургаадугаар сарын 10-ны өдөр СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож, нийтэд мэдээлнэ.
Зочин · 2024/05/13
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/13
Хэдэн найзууд эхний 20 т