Б.Ганхөлөг: Хэрэгт холбогдсон хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдэгтэй санал нийлж байгаа
2024/05/20
АН-ын үндэсний бодлогын хорооны хурал үргэлжилж байна.
Энэ үеэр, АН-ын гишүүн Б.Ганхөлөг: "Одоогоор эцсийн нэрс гараагүй байгаа болохоор урьдчилж хэлэх хэцүү. Ер нь бол жагсаалтаар ихийг хийх ёстой залуучуудаа дэмжиж, оруулж өгөөсэй л гэж бодож байна. Жагсаалтын нэрс бидэнд ирээгүй.
Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд нэлээн уналттай байлаа. АН хуучин намын байр сууриа 90-95 хувьтай олж авсан гэж бодож байна. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдэгтэй санал нэг байгаа. Одоогоор хууль шүүхээр гэм буруу нь тогтоогдсон ч нэр дэвшиж байгаа хүн байхгүй" хэмээн ярилаа.
Зочин · 2024/05/21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/21
3 сая доллараа гадаадад нууж татвараас зугатаалгасан гэдэг гэмт хэрэг биш үү..
Зочин · 2024/05/21
heel hahuul alban tushaal hergeer yl acsan huniig uls tord oruulahgui bh huuli sanaachlaad hiigeecheeeeee