АН-ын жагсаалтаас дэвшигч нарыг Л.Гантөмөр, С.Одонтуяа, Ч.Лодойсамбуу нар тэргүүлж байна
2024/05/20
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж байна. 13 тойрогт нэр дэвших 78, жагсаалтын 48 нийт 126 хүний нэрсийг хуулийн хугацаанд багтааж эцэслэн батлах юм.
Ардчилсан намын 260 гаруй гишүүн нэр дэвших хүсэлтээ өгснийг Сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэн, улмаар УТЗ дахин хэлэлцэж, дараа нь ҮБХ-ны хурлаараа эцэслэх юм. Нэр дэвшигчдийн 50-д хувь нь өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн төлөөлөл байна. Хуульч, эдийн засагч, багш, эмч, шинжлэх ухааны судлаач гэсэн мэргэжлийн төлөөлөл жин дарж байна. Нэр дэвшигчдийн дундаж нас 45, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 50, шинээр нэр дэвшиж буй залуучууд 50 хувийг эзэлж байгаа юм.
Одоогоор тус намын жагсаалтад Л.Гантөмөр, С.Одонтуяа, Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ө.Шижир, Ж.Батсуурь, П.Батчимэг, Э.Одбая, Б.Жаргалан, Р.Амаржаргал, П.Нүрзэд зэрэг хүмүүс багтсан хэмээн чих дэлсэв.
Зочин · 2024/05/21
Амаржаргал хол очиж хуц Гантөмөрн бзсанг тоносон нь юуч бишүү ан нам булагдсаан