Малчид: Бодлоготой бүлэг хүмүүс биднийг доромжлоод байна уу?
2024/05/24
Төв аймгийн Эрдэнэсант сумын гавьяат малчин Д.Гомбо-Очир тэргүүтэй малчдын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.
Тэд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжиж байгаа ч сөрөг хүчнээс гаргаж буй мэдээ, нэвтрүүлэг нь хэт улстөржсөн, малчдыг доромжилсон өнгө аястай байгаад дургүйцлээ илэрхийллээ.
Энэ тухайд Гавьяат малчин Д.Гомбо-Очир “Малчид бид оюун ухаантай, гэгээлэг ард түмэн шүү. Хэдхэн сая төгрөгийн зээл аваад юу ч хийж чадахгүй гэдэг бол доромжлол юм. Үүнийг гэнэн томоогүй залуу хэлээд байна уу, бодлого зорилготой хэсэг бүлэг хүмүүс зориуд хэлээд байна уу.
Одоогийн “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь хөдөө аж ахуй, бэлчээрийн мал аж ахуйд хувьсгал болохоор юм. Төр засгаас малчдадаа итгэж, малчид маань нэг нэгэндээ итгэж хамтарч ажиллахгүй бол амиа аргацаасан мал аж ахуй цаашаа явахгүй гэдэг нь тодорхой боллоо. Энэ шийдвэрийг хэн ч гаргасан байсан, ямартаа ч оновчтой шийдвэр мөн” гэв.
Харин залуу малчдын төлөөлөл “Өрх тусгаарлаж гараад цөөн малтай учраас банкнаас зээл авч чаддаггүй . Тиймээс хоршооны зээл авч үйлдвэр явуулахад боломжтой. Гэвч сонгуультай жил их төвөгтэй, тэр, энэ нам гээд талцаад улстөржүүлж, хэрэгжүүлэлтэд уяа тээг болж байна” хэмээн шүүмжлэлтэй хандлаа.
Зочин · 2024/05/25
GOE XN80955877MERGJLN
Зочин · 2024/05/25
ta nar ugaasaa butehgui nohduudiig olon jil songoj irsen shuu dee
Зочин · 2024/05/24
44DSH ERD XUSSN SERLN80955877
Зочин · 2024/05/24
DYRN TAWYLI80955877