МУГТ У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны ялалтаа авлаа
2024/05/27
“Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ У.Мөнх-Эрдэнэ өчигдөр мэргэжлийн боксын анхны тулаанаа хийжээ.
Тэрбээр өдгөө 42 настай харин түүний өрсөлдөгч нь 19 настай 23 дүү “Хүннү” клубын тамирчин Ц.Очирхуяг байв. Тэд 63.5 кг-ын жинд дөрвөн үед тулалдах ёстой байсан ч өрсөлдөгч тамирчны дасгалжуулагч татгалзсанаар У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны ялалтаа авсан байна.
Тэбээр хамгийн сүүлд боксын рингэнд хоёр жилийн өмнө УАШТ-ий алтан медалийн төлөөх тулаанаар гарсан аж.
Зочин · 2024/05/27
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh