Хүүхдийг ахуйн хүрээний болон зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэхийг анхаарууллаа
2024/05/29
Хүүхдийг ахуйн хүрээний болон зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэхийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс анхааруулж байна.
Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн улирлын амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан ГССҮТ-өөс хүүхдийг осол гэмтэл, муур, нохойд хазуулах, тоглоомын талбайд унаж бэртэх, түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөлөө.
ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 2023 онд 0-17 хүртэлх насны нийт 67,861 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал
- Тавдугаар сард 310
- Зургаадугаар сард 577
- Долдугаар сард 527
- Наймдугаар сард 584 хүүхэд тоглоомын талбай буюу спортын хэрэгслээс унаж бэртсэн байна.
Дээрх шалтгааны улмаас нийт 1,998 хүүхэд бэртжээ.
Харин 2024 оны эхний таван сарын байдлаар тус төвийн Яаралтай тусламжийн тасагт 0-17 хүртэлх насны нийт 27,060 хүүхэд тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүнээс авто осолд өртсөн 1,578 хүүхэд ханджээ.