Сэрэмжлүүлэг: Галзуу хулгана тоглоомоор үйлчлүүлэхээр орсон 18 настай хүүхэд тоглоом дуусаж, хөдөлгөөн зогсоход амьсгал хураасан байжээ
2024/05/29
Өнөөдөр /2024.05.29/ 16.00 цагийн орчимд Сүхбаатар дүүрэг, Үндэсний соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлсэн иргэн амь насаа алджээ. Тодруулбал, тус паркийн "Галзуу хулгана" тоглоомоор үйлчлүүлэхээр орсон 18 настай хүүхэд тоглоом дуусаж, хөдөлгөөн зогсоход амьсгал хураасан байдалтай байжээ.
Яг одоо хэргийн газарт цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар зүрх хаагдаж нас барсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн иргэн нь өөрөө "Галзуу хулгана" тоглоомыг тоглуулдаг ажилтан байсан. Өнөөдөр амралтынхаа өдрөөр ийнхүү өөрөө үйлчлүүлэхээр очсон байхдаа харамсалтайгаар амь насаа алджээ.
Бид эргэн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
MOM · 2024/05/29
tegii
Зочин · 2024/05/29
SAWI80955877