Хүүхэд зодсон багшийг ажлаас нь чөлөөлж, дахин багшлахгүй байх хүртэл хариуцлага тооцно гэв
2024/05/31
Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 243 дугаар цэцэрлэгийн багшийн хүүхэд зодож буй бичлэг цахим орчинд цацагдаад байгаа юм. Уг хэрэг өчигдөр буюу /2024.05.30/ хүүхэд зодсон талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Болсон явдлын талаараа 243-р цэцэрлэгээс тодруулахад, "Өчигдөр энэ асуудал гарсан. Хүүхдийн эцэг эх гомдолтой байгаагаа хэлж, цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн хүүхэд дөрвөн настай ахлах бүлэгт суралцдаг. Хүүхдийг цэцэрлэгийн туслах багш зодсон гэж шалгагдаж байгаа.
Хүүхдийн биед ноцтой гэмтэл үүсээгүй. Туслах багш ажлаас гарах өргөдлөө өгсөн. Тус багш цагдаагийн байгууллагад байцаалт өгч байгаа. Эхний ээлжид ажлаас нь чөлөөлж, дахин багшлахгүй байх хүртэл хариуцлага тооцно" гэх хариултыг өглөө.
Харин уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс тус хэргийг шалгаж байгаа юм байна. Хүүхдийн асран хамгаалагчид багшид гомдолтой буйгаа мэдэгджээ.
Зочин · 2024/06/01
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh