УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Газрын тосны тухай" хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Энэ хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн ч өмнө нь хоёр удаа буцаагдаж байсан билээ. Эхний төслийг Засгийн газар УИХ-аас татан авсан бол хоёр дахь хуулийн төсөл батлагдахын шатанд буюу эцсийн хэлэлцүүлгийн шатанд УИХ-аас “Газрын тосны тухай хуулийн төслийг батлах шаардлагагүй” гэж шийдвэрээ гаргасан. Учир нь УИХ-ын гишүүд “Өмнөх хуулийн төсөлд дутуу дулимаг заалтууд цөөнгүй байсны зэрэгцээ хөрөнгө оруулагчдыг үргээж болзошгүй заалтууд туссантай холбоотой гэж тайлбарлаж байсан юм.

Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр бие даагчдын бүлгийн гишүүд уг хуулийн төслийг дутуу, дулимаг боловсруулсан гэж дүгнээд яаралтай батлах шаардлагагүй гэдэг саналыг гаргаж байсан юм.

Х.Даваа