ИРГЭН: Хүүхдүүд бөөрөнхий цагаан яс барьсан тоглож байхыг цонхоор хараад очиход үнэхээр хүний толгойн яс байсан
2024/06/05
Долоо орчим насны хүүхдүүд хүний гавлын яс барьчихсан, тоглож байхыг харсан иргэн цагдаад мэдэгджээ.
Тус хороонд оршин суугч иргэн Т "Уг явдал 2024 оны тавдугаар сарын 31-нд 14:30 цагийн орчимд болсон. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 032 дугаар цэргийн ангийн хажуугийн шүүхийн байгууллагын хуучны цагаан байрнуудын хойд талын хашаан дотор долоо орчим насны хүүхдүүд бөөрөнхий цагаан, том хүний гавлын яс барьсан тоглож байхыг гэрийнхээ цонхоор хараад гарч очтол үнэхээр хүний толгойн яс байсан.
Хүүхдүүдээс хаанаас олсныг асуухад уг хашаан дотор фундам маягийн дөрвөлжилж ухсан нүхнээс олсон болохыг зааж, тэнд зөндөө яс байсан гэсэн юм. Очоод хартал хүний бүтэн биеийн яс байсан. Ингээд цагдаа дуудсанаар мөрдөгчид мэдүүлэг өгсөн.
Өчигдөр буюу зургаадугаар сарын 4-ний 23:00 цагийн орчимд яг тэр газар цагдаа нар ирчихсэн яснууд гаргаж, зургийг нь дарж байгааг цонхоор харсан" хэмээн ярилаа.
Тэрбээр өөрийн авсан гэрэл зургуудыг ирүүлсэн юм:
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "2024 оны тавдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлын хашаанд газар шорооны ажил хийх явцад хүний гавлын яс гарч ирлээ гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу хэргийн газарт ажиллаж, гавлын ясыг шинжилгээнд өгч, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа.
Хүний яс олдлоо гэх дуудлага дахин бүртгэгдээгүй" гэсэн мэдээллийг өглөө.
Зочин · 2024/06/11
Аймар юм аа. Хөөрхий хэн нэгэнд хорлогдсон байх вий. Ум сайн амгалан болтугай.
OYUN SHINE · 2024/06/06
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Зочин · 2024/06/05
Лав дор хаяж 20 жил болсон гавал бна
Зочин · 2024/06/05
Тэр МАНгас намаас асуу муу гичий минь!
Зочин · 2024/06/05
МАН асуу
Зочин · 2024/06/05
XUSNG80955877
Зочин · 2024/06/05
элбэгдоржийн ерээд оны эхээр хятадуудыг оруулж ирж Монголчуудыг нууцаар алж булж байсан үеийн яснууд л байна. Үхэж далд ороэ ардчилсан намыг тэр нүхэнд нь хийж булшлах хэрэгтэй.
Зочин · 2024/06/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/05
SAWI80955877