Усанд осолдсон иргэнийг оллоо
2024/06/10
/2024.06.09/ Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах хиймэл нууранд хүн живсэн гэсэн дуудлага 14:02 цагт ирсэн. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлстийн бүрэлдэхүүнийг очиход 16 настай иргэн усанд осолдсон байсан.
Алба хаагчид 2 метр гүнтэй хиймэл нууранд 20 удаагийн шумбалтаар эрэн хайж олоод холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.
Гол, усны дэргэд аялж зугаалахдаа ослоос сэргийлэн, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.