Өчигдөр "Үндэсний Эвсэл" УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийв. Нээлтийн арга хэмжээнд БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлийн Даргаар 1984-1990 онд ажиллаж байсан Д.Содном оролцсон бөгөөд тэрээр: "Манай Монгол Ардын нам УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан үйлдвэрлэл хөгжүүлэх амлалтуудаа биелүүлж чадаагүй.

Тэр шалтгаанаар ядуурлыг 2 дахин бууруулна гэсэн амлалтаа ч хэрэгжүүлж амжаагүй байгаа.

Хармагтайн алт, Салхитын мөнгөний орд гэж байгаа, Цагаан суваргын зэсийн орд байгаа. Эдгээр ордуудыг ашиглалтанд оруулна гэсэн ч тэр нь хэрэгжиж амжсангүй, чадсангүй. Алт боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр барьж, ашиглалтанд оруулна гэсэн. Бүр лити, цахиур, газры ховор элементийн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэсэн. Нүүрс хийн, кокс хийн, метан хийн үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулна гэсэн амлалтуудтай байсан.

Тун харамсмаар нь энэ төслүүд хэрэгжиж чадсангүй. Ийм дутагдал гаргахгүй байхыг залуучууд маань тун их эрхэмлээрэй гэж зориуд хэлэхийг хүсэж байна. " гэсэн юм.

М.Чой

www.SONIN.mn