Хоёрдугаар тойрогт нэр дэвшиж буй урлагийнхан
2024/06/11
2024 оны УИХ сонгуулийн 2-р тойрогт хоёр урлагийн эрхэмүүд өрсөлдөхөөр нэр дэвшжээ.
Тодруулбал, тус тойрогт УИХ-ын гишүүн асан С.Жавхлан даагаа нэхэхээр ийнхүү нэр дэвшиж буй бололтой. Түүний хувьд дөрвөн жилийн ажлын туршлагатай. Одоо ажлыг бол улс төрч шиг хийгээд өгөхөөр зэхжээ. Өмнөх сонгуулиар төрсөн нутагтаа нэр дэвшээд өвдөг шороодож нутгийн зон олондоо тунирхаж миний дууг сонсож, дуулж болохгүй гэх хошигнол хүртэл хэсэгтээ л шуугиан дэгдээсэн. Тэгвэл энэ удаад 2-р тойрогт БҮГД НАЙРАМДАХ НАМ-аас Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт
"Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй
Бүлээн усаар угаавал хиргүй
БҮГД НАЙРАМДАХ НАМаа сонговол зовлонгүй" гэх уриатай сонгуульд хүч үзэж эхэлжээ.
Мөн энэхүү тойрогт Хумбагарын БАТМЭНД ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ-ээс нэр дэвшжээ. Тэрбээр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат Зохиолч, дуучин, өв соёл судлаач. Түүний хувьд төрж өссөнГовь- Алтай аймгаасаа эхлээд Ховд, Завхан, Увс аймгуудыг зорьж сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлжээ.
Х.Батмэнд "Монгол өв соёл нүүдэлчдийн гүн ухааныг хойчдоо уламжлуулж агуу монгол ухаанаар ард олноо соён гэгээрүүлэх тэнгэрийн зарлигтай билээ. Өв соёл зан заншлын ундарга булаг болсон эх орныхоо баруун хязгаар нутагтаа амьдран суугаа мэргэн ухаант зон олондоо гүн бат итгэсэндээ ийнхүү зориглов гэлээ.
Зочид · 2024/06/22
Х Батмэнд бол зохиолч,дуучин, ӨВ СОЁЛ СУДЛААЧ тул дэмжиж байна. Харин С.Жавхлан дуугаа дуулж, авгай 4 хүүхдүүдээ бодож амьдарвал хүмүүс баярлана шүү.
Зочин · 2024/06/12
ганц хуулийн томьёог гадарлахгүй байж юу хийнэ урлагийн замаа хөөгөөч дээ авгай хүүхдээ харж хандаж чадахгүй байж Жавхлан та төр лүү явахаа болиоч дээ нэг удаа ард түмэн чамд эрх өгсөн бол болоо биш үү
Зочин · 2024/06/11
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh