"Туйлбаргүй" Д.Энхтүвшин ажлаа өгөөд сонгуульд хүч үзнэ гэдгээ мэдэгдэв
2024/06/11
Ээлжит УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өчигдөр эхэлсэн билээ. Тэгвэл МАН-аас жагсаалтаар нэр дэвших болсон олноо Шарк хэмээгдэн танигдсан Д.Энхтүвшин сүүлийн өдрүүдэд нэг л "туйлбаргүй" зан гаргав.
МАН-ын жагсаалтын есдүгээрт бичигдсэн МҮХҮАТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин өнгөрсөн Баасан гаригт /2024.06.07/ өөрийн цахим хуудастаа "МАН-аас нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна" гэх утга бүхий пост оруулсан. Тодруулбал, "Сонгуулийн өмнө тухайлан зарим хувийн компаниудын өмч хөрөнгийн эрх, хөдөлгөөнийг “улс төрийн” шинжтэй хязгаарласаар байхад хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагыг удирддаг хүний хувьд эрх барьж буй намаас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна" гэж мэдэгдсэн юм.
Харин өнөөдөр "Ёс зүйн шийдвэр гаргаж МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч сонгуулийн ажлыг үргэлжлүүлье гэж шийдлээ. Хэрвээ УИХ-д сонгогдвол эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, бизнес эрхлэх татвар, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд хичээн ажиллах болно" гэлээ.
Ийнхүү тэрбээр МАН-ын жагсаалтаас нэрээ татсан эсэх талаараа учир битүүлэг мэдэгдэлдээ хариу тайлбар хийж олны сэтгэл санааг нэг тийш нь шулуудуулав.
Зочин · 2024/06/13
SHAAX ERTEI80955877
Зочин · 2024/06/11
XIILGI80955877
Зочин · 2024/06/11
33DSH80955877
Зочин · 2024/06/11
SAWI80955877
Зочин · 2024/06/11
TSAGN ZYGAATSI80955877
Зочин · 2024/06/11
AXN XUDNG80955877SERELN