МАН жагсаалтаа толгой сайтад биш "бурханы хүү"-д өгчээ
2024/06/11
МАН жагсаалтын нэгт Токиогийн Политехникийн их сургуульд архитектор мэргэжил эзэмшсэн бидний хэлж заншсанаар толгой цохидог эрдэмтний төлөөлөл гэж онцлон олонд танилцуулсан Г.Лувсанжамц нь өчигдөр олон нийтийн сүлжээнд өөрийгөө "бурханы хүү" гэчихэв үү дээ.
"МАН-ын саналыг бурханы дуудлага гэж бодсон" хэмээн ярьсан нь түүнийг сайн гэхээсээ илүү шүүмжлэлд өртөж сошиал буллид өртчихлөө.
Түүнчлэн түүнийг хотын даргын хүн ч гэх яриа нэр нь дэвшигчээр сонгогдон зарлагдах болсон үеэс л яригдаж эхэлсэн. Учир нь, одоо нийслэлд хэрэгжүүлэх гэж буй метроны төслийн талаарх зөвлөгөөг Х.Нямбаатар түүнээс авч байжээ.
Түүний талаарх баримтаас сөхвөл,
- Токиогийн Политехникийн их сургуульд архитектор мэргэжил эзэмшсэн тэрбээр монголд мэргэжлээрээ таван жил ажилласан. Улмаар Япон Улсын Токиогийн их сургуульд Хот төлөвлөлтөөр магистр, докторын зэрэг хамгаалсан.
- Их сургуульд суралцах хугацаандаа эх орон руугаа чиглэсэн судалгааг дэлхийн бусад хотуудтай харьцуулан хийж эрдмийн зэрэг хамгаалсан аж.
- Тэрбээр одоогоор Японы "Nippon Koie" компанид туслах менежерээр ажилладаг.
- Мөн чөлөөт цагаараа "Өртөө" подкастыг хөтлөдөг. Тус подкастаараа дамжуулан хот төлөвлөлтийн талаар ярилцдаг.
zochin · 2024/06/12
yagaad burhan shutej bolohgui gej harluulah geg yadaj baih ym
Зочин · 2024/06/12
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/11
DYYDLGR80955877
Зочин · 2024/06/11
DYRN XUSNG80955877 32DSH
Зочин · 2024/06/11
SEXSDI80955877