УИХ-ын нэгдсэн чуулган  дөнгөж сая түр завсарлав. Одоо Эдийн засгийн байнгын хороо,  Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай  хуулийг хэлэлцэж УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг үргэлжлүүлэх юм байна.

Үдээс өмнөх хуралдаанаар энэхүү асуудлыг  хэлэлцэж  завсарлага аваад байсан юм.Улмаар өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийхээр бэлтгээд байгаа нь энэ юм.  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийг яг одоо  Эдийн засгийн байнгын хороо, Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж байгаа.  Хэлэлцсний дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах юм байна.  
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа