Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, М.Бадарч Улсын арслан цол хүртсэн. Гэвч допингийн шинжилгээнд бүрдэрсэн юм.

АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан баг шинжилгээ авахад, S1 төрлийн допингийн бодис илэрсэн нь тогтоогдсон. М.Бадарч спортын арбитрт хандсан нь багагүй хугацаанд үргэлжилсэн.

Харин өнгөрсөн сард арбитр шийдвэрээ эцэслэн гаргасан юм. Допингийн эсрэг үндэсний төв шинжилгээний хариу, процессыг мэргэжлийн үүднээс хамгаалж чадсанаар М.Бадарч ялаагүй. Улмаар М.Бадарчийг допинг хэрэглэсэн нь үнэн гэж арбитрын шүүх тогтоосон юм.

Тэгвэл, М.Бадарчийн Улсын арслан цолыг хураажээ. Улмаар тэр Улсын гарьд болов.

Түүнчлэн М.Бадарчид унасан бөхчүүдийн цолыг нөхөн олгох үнэмлэх гарсан байна.

Үүгээр,

  • Аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин
  • Өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
  • Улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
  • Улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгож, аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг нэмэхээр болоод байна.