Өсвөр насны охин "Шалгалтандаа унасан" гэх шалтгаанаар амиа хорлосон байж болзошгүй хэрэг энэ сарын 10-ны өдөр Баянгол дүүрэгт гарсан билээ.

Тэгвэл тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн шалгаж эхэлсэн байна. Зарим эх сурвалжийн өгч буй мэдээллээр 16 настай сурагч улсын шалгалтын асуудлаас болж дарамтад орж, амиа егүүтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж буй юм. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, нууцлалтай явагдаж байгаа аж.