Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны дарга боллоо
2014/07/01
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өчигдөр үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн тухай асуудал хэлэлцэв.
Тус байнгын хорооны даргад нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмонг нэр дэвшүүлснийг байнгын хорооны гишүүд дэмжлээ.
А.Баярмаа
Зочин · 2014/07/02
Би үүнтэй санал нийлж
Зочин · 2014/07/02
Ямар чадваргүй хүнийг сонгох юм даа. Энэ хүн өөрөө мэддэг бол Баян**********рын ********ан хүнийг байнгын хорооны гишүүн болгох байх даа. хахахаха...
erka · 2014/07/02
ardchilsan ner zuusen nam bolioch ardchiliin neriig ulanda gishgeed oorosdiigoo dooshoo hiih um ene nam tor barihaaraa alban tu****l erh medeliin toloo uhej duusah umaa namaa bodooch ahij ta nar olonh ****iig chni harnaa oorosdiin ugeeree ybah gariin door nohduudee baingin horooni darga end tendhiin dargad tabih um ene muu altanhuygiig ****uulah heregtei chi nasaaraa eronhii said hiihgui biz de muu horchin mini
Зочин · 2014/07/02