Төв аймгийн Эрдэнэсант суманд зам тээврийн ноцтой осол гарч, зорчигчдыг Улаанбаатар руу онгоцоор тээвэрлэжээ
2024/06/15
Төв аймгийн Эрдэнэсант суманд зам тээврийн ноцтой осол гарч, таван настай хүүхэд хүнд гэмтжээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан суудлын автомашин онхолджээ. Автомашинд гурван хүн зорчиж явсан бөгөөд таван настай хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж.
Бэртсэн зорчигчдыг Эрдэнэсантаас Улаанбаатар хот руу онгоцоор тээвэрлэжээ.
Энэ талаар Эрдэнэсант сумын ЗДТГ-ын даргаас тодрууллаа. Тэрбээр “Суудлын автомашин замын хажуу руу шидэгдэж, онхолдсон. Машинтай мөргөлдөөгүй юм байна лээ. Надад 09:30 цагийн үед энэ ослын тухай дуудлага, мэдээлэл ирсэн. Ослын улмаас таван настай хүүхэд хүнд бэртэж, сумын эмнэлэгт хүргэгдсэн. Шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж, ар гэрийнхэн нь Улаанбаатар хотоос онгоц дуудсан. Манай суманд 11:47 цагт онгоц бууж, 12:30 цагийн үед Улаанбаатар руу хөөрсөн. Хүүгийн биеийн байдал маш хүнд, ухаангүй байгаа. Хамт зорчиж явсан аав, ээжийнх нь биеийн байдал хэвийн. Улаанбаатарт очиж нарийн шинжилгээ өгөх шаардлагатай учраас хүүхэдтэйгээ хамт явсан. Уг нь осол Эрдэнэсант сумаас баруун тийш 10 гаруй км-ийн зайд болсон. Хүмүүсийн хэлж буйгаар осолд орсон машин нэлээн олон өнхөрсөн гэсэн” гэлээ.
Иймд холын замд явж байгаа жолооч та бүхнийг зам тээврийн ослоос болгоомжилж, хурдаа тохируулж явахыг уриалж байна.
Зочин · 2024/06/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/15
TANILTSN80955877
Зочин · 2024/06/15
43DSH XUSSN80955877AXN
Зочин · 2024/06/15
DYYDLGN JARGLTSI80955877
Зочин · 2024/06/15
TSAGN80955877XALYYTSMR
Зочин · 2024/06/15
DOODXN UILCHLN80955877
Зочин · 2024/06/15
SEXSDN80955877