Эрдэнэ Зуу хийдийн шинэ хамба лам Ж.Төрмөнхийг суудалд нь заллаа
2024/06/18
Эрдэнэ Зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн мяндаг тушаалаа Ж.Төрмөнх ламд өгөх тухай хүсэлтээ уламжилсныг 2024 оны тавдугаар сарын 7-нд тус хийдийн бүх нийтийн хурлаар хэлэлцэж, олонхын саналаар Ажиръяа Ж.Төрмөнх ламыг баталжээ.
Шинэ Хамба ламыг суудалд нь залах ёслол өчигдөр буюу зургаадугаар сарын 16-нд болсон байна.
Ж.Төрмөнх лам нь 2004-2008 он хүртэл Эрдэнэ Зуу хийдийн дэргэдэх хичээнгүй шашны дунд сургуулийг дүүргэж, 2008 оны арваннэгдүгээр сарын 4-нд БНЭУ-ын Химачал мужийн Пүрүвал хот дахь Сажа ёсны Чойрын их дацанд 8 жил суралцан Шастри буюу арван зарлигийг дүүргэсэн Га-жү-ба цол хамгаалжээ.
Үргэлжлүүлэн гурван жил суралцахын зэрэгцээ Жорвон буюу туслах багшийн албыг хашиж тус дацандаа Ажиръяа цолыг амжилттай хамгаалаад нутагтаа буцаж ирж, Улаанбаатар хот дахь Сажа Бандидын номын хүрдэн хийдэд хоёр жил Очирт ловонгоор ажиллаж байсан байна.
126 суварга бүхий Эрдэнэ Зуу хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрладаг билээ.
Зочин · 2024/06/18
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
ЛАМ · 2024/06/18
ЭРДЭНЭЗУУ ХИЙД ОРХИМЖТОЙ ПАСТОРООС САЛСАН НЬ ТОМ БУЯН