U10 Грассрүүтс УАШТ-нээс 147-р сургуулийн "Ulaanbaatar FC" багийнхан хүрэл медалийн эзэд боллоо
2024/06/20
МХБХ-ноос зохион байгуулдаг хамгийн бага насны ангиллын Грассрүүтс УАШТ-ний 10 насанд нийт 36 багийн 597 тоглогч өрсөлдөж өнөөдөр аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнд нэг ч ялагдалгүй өндөрлүүлж тэмцээний турш хамгийн олон гоолыг оруулсан Ч.Төрбөлд дасгалжуулагчтай "Дэрэнгийн хөвгүүд" аваргалсан бөгөөд удаах байр мөнгөн медалийг Футзалын 10 хүртэлх насны аваргаар тодроод байсан Хангарьдын хөвгүүд хүртэв.
Сүүлийн жилүүдэд академийн хөгжилдөө онцгой анхаарал хандуулаад буй Улаанбаатар клубийн өсвөрийн академи Хүрэл медалийн эзэд боллоо. Тэд 147-р сургуулийн Ulaanbaatar FC багийнхан бөгөөд хөлбөмбөгийн спортоор хичээллээд жил гаруй болж буй гэнэ. Тус багийнханыг н.Пүрэв-Очир багш дасгалжуулдаг ажээ.
Түүнчлэн тусгай байрыг BCH Лионсын хөвгүүд тус тус эзэллээ. Уг Грассрүүтс насны тэмцээн нь хөлбөмбөгийн спортод хайртай болгож, хөлбөмбөгөөс мэдрэх аз жаргалыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой бөгөөд ирээдүйн тамирчдын суурийг амжилттай тавьж буй нь энэхүү тэмцээний гол зорилго аж.
МХБХ-ны зүгээс охид хөвгүүдийн U11 U12 насны ангиллын тэмцээний бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ.