Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо зам тээврийн осол болж хоёр хүн амиа алджээ.

Тодруулбал автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 07:05 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн “Honda Insight” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн “Toyota Crown” загварын суудлын автомашинууд мөргөлдөж  иргэн Ж /58 настай, эрэгтэй/, зорчигч иргэн С /42 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ.