“Малыш” нэрээр олонд танигдсан,  МоАХ-ны үүсгэн байгуулагчдын нэг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нартай мөр зэрэгцэн ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан Б.Энхтүвшин нь гэртээ нас барсан байдалтай олджээ. 

Тодруулбал, Б.Энхтүвшин нь энэ сарын 18-ны /2024.06.18/ өдөр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах гэртээ гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байдалтай олдсон байна. Иймд түүний үхлийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэв.

Тэрээр төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсантай 23 дугаар сургуулийг хамт төгсөж, хамт ОХУ-д суралцаж, хамт ажиллаж байсан нэгэн гэдэг.  "Хүний ойр дотнын хүнээс л хэргийг хайдаг гаргалгаа байдаг. Тэр хавьцаа л хайна. Хэрэг илэрсэн гэж би олон жилийн өмнө хэлсэн. Намайг гүйцэтгэх ажиллагаан дээр суугаач гэж гуйсан. Надад шууд харагдсан. Эхнэртэй нь хэн ойрхон байв, тэндээс л эхэлнэ” хэмээн ярьсан байдаг.