"Асрагч ажилд авна" гэх зар тавиад ажиллахаар ирсэн асрагчид нярай хүүхдээ үлдээгээд явсан тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд цацагдаж, олон нийтийг эмзэглүүлсэн.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 02.02 цагт “Ээж нь гэрээсээ гараад 8 хонож байгаа юм, 1 сар хүрээгүй хүүхдээ үлдээгээд явсан” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгаж шийдвэрлэсэн. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн ээжийг олж тогтоон Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ тооцож, эх хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгсөн байна" гэлээ.