Үндэсний эвслийн сонгуулийн штабын байранд олон тооны компьютер, техник тоног төхөөрөмжийг суурилуулж, иргэд байрласан асуудал тогтоогдсон гэв
2024/06/25
"Үндэсний эвсэл"-ийн сонгуулийн штабын байранд явуулж буй хойшлуулшгүй ажиллагааны талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цагдаагийн байгууллагад зургаадугаар сарын 25-ны 12:22 цагт Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөлмөрчдийн эвлэлийн ордонд гэмт хэргийн шинжтэй үйлдэл явагдаж байна гэх дуудлага мэдээлэл ирсэн.
Мөн өдрийн 13:23 цагт сэтгүүлчид байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад байна гэх дуудлага мэдээлэл нэр бүхий иргэнээс ирсэн.
Иргэдээс ирсэн дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс алба хаагчид очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.
Шалгалтын явцад одоогоор тухайн байранд олон тооны компьютер, техник тоног төхөөрөмжийг суурилуулж, иргэд байрласан асуудал тогтоогдсон.
Ямар зорилгоор тухайн байранд байрласан, ямар үйл ажиллагаа явуулж байсан талаарх шалгалт явуулж байгаа.
Цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргийн хүрээнд иргэн, байгууллагаас ирсэн гомдол мэдээлэл бүрийг шалгах үүрэгтэй" хэмээн ярилаа.
Зочин · 2024/06/26
сонгуулийн программд халдах гэж байж дээ тэр олон комьюьтер байрлуулна гэдэг чинь осолтой доо номтойбаяр эд хөрөнгөө алдчихвий гээд төрийн сонгуулийг будилиантуулах гэсэн байхаа
Зочин · 2024/06/26
Энэ Эвсэлийхэн бүтэхгүй хүмүүс шүү, яаж ийж байгаад төрд шургалахын тулд юу ч хийж мэднэ.
ЦЕГ болих хэрэгтэй · 2024/06/26
ЦЕГ буруу ажил хийж байна
Зочин · 2024/06/25
DYGAARA ZARI80955877
Зочин · 2024/06/25
TANILTSN80955877
Зочин · 2024/06/25
39DSH ERCHUUDN DOODXN
Зочин · 2024/06/25
ANUSN80955877XUCHINDUULI