Улсын баяр наадмыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээллийг өнөөдөр өглөө.

Энэ жилийн наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар хүрээнд найруулах аж. Баяр наадмаар "21 дарь эх"- ийг цомцог гэрт байрлуулж, анх удаа олон нийтэд толилуулахыг онцоллоо.

Харин Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэх тасалбарыг зэх тасалбарыг enaadam.mn сайтаар худалдан авна. Мөн баяр наадамтай холбоотой бүх мэдээллийг энэ сайтаас авах юм. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 80-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Тасалбарын үнэ нэмэгдээгүй.

Энэ наадмаар Бутан улсын хаан манай улсад зочилно. Гадаадын зочид, төлөөлөгчид наадмыг үнэгүй үзнэ. Харин шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд тэдгээрийн гэр бүлийнхэн иргэдтэй ижил үнээр тасалбар худалдаж авч үзнэ гэж хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.

Дэлгэрэнгүйг дараах бичлэгээс үзнэ үү.