Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” нэртэй байна.

Энэ талаар "Жил бүрийн наадмын нээлтийн найруулагч нар өөрсдийн найруулгын онцлогийг тусган харуулдаг.

Энэ удаад дэлхийн үүслээс эхлээд хүн төрөлхтний үүсэлтэй холбоотой балар эртний хүмүүсийн аж байдал, нүүдэлчин өв соёлын үлдээсэн ул мөр манай өргөн дэлгэр уудам орны өнцөг булан бүрээс Хадны сүг зураг гэх мэт археологийн олдворуудаас үнэтэй өв соёлууд илрэн гарч ирж байгааг орчин үеийн урлагийн хэлбэрт оруулж, мюзикл байдлаар наадмын нээлтийг хийнэ.

Үндэсний язгуурын өв соёлыг орчин үеийн техник технологитой холбосон бүрэн автомат тайзан дээр харуулахаар 1,200 уран бүтээлч оролцож байна. Одоогоор наадмын нээлтийн бэлтгэл ажил 85 хувьай байгаа"-г найруулагч Ц.Батнайрамдал хэллээ.

Тэрбээр энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа билээ.