Өнөөдрөөс согтууруулах ундаа худалдахгүй
2024/06/27
Нийслэлийн нутаг дэвсгэрт зургадугаар сарын 27-29-ны хооронд согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглох захирамжийг Улаанбаатар хотын захирагч гаргажээ.
Мөн УИХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу зургадугаар сарын 28-нд урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй, гадаа талбайд худалдаа үйлчилгээ явуулахыг хориглоод байна.
Нийслэлийн Засаг даргын гаргасан энэхүү захирамжийн биелэлтэд цагдаагийн байгууллага, дүүргийн Засаг дарга нар хяналт тавин, ажиллана.
УИХ-ын сонгуулийн санал авах ажиллагаа зургадугаар сарын 28-ний 07.00 цагаас эхэлж 22.00 цагт дуусна.
Зочин · 2024/06/27
33DSH ERD XUSNR80955877XIILGI
Зочин · 2024/06/27
AXN DYRN80955877ODOOGCH
Зочин · 2024/06/27
SAWI80955877