Сонгуулийн санал хураалт өглөө 07::00 цагаас эхэллээ

Санал хураалт орой 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Хурууны хээ танигдахгүй бол иргэний үнэмлэхтэй тулгах тул сонсгогч та заавал авч очих юм.

Бүх нийтийн амралтын өдөр тул өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслээс 13 тойрогт 969, бие даан нэр дэвшиж байгаа 42 хүнээс иргэд сонголтоо хийх өдөр. Учир нь Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байж, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэх хуультай.

Тэмдэглэсэн саналын хуудасны зургийг авч болохгүй гэдгийг СЕХ-ноос анхаарууллаа.

Танай аймаг, дүүрэгт ямар хүмүүс нэр дэвшиж байгаа болон тэдний авсан хандив, зарцуулсан мөнгө, хөрөнгө орлогын мэдээллийг эндээс харах боломжтой.