УИХ-ын сонгуулийн санал хураалт 10:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 12.1 хувьтай гарсныг Сонгуулийн ерөнхий хорооноос онцоллоо.

Тухайлбал, Улаанбаатар хотод 116.141 гаруй сонгогчид саналаа өгчээ. 

Улаанбаатарт:

  1. Багануур, Багахангай дүүрэгт 13.9 хувь
  2. Баянгол дүүрэгт 12.3 хувь
  3. Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэгт 12 хувь
  4. Налайх дүүрэгт 11.9 хувь
  5. Сонгинохайрхан дүүрэгт 11.8 хувь
  6. Баянзүрх дүүрэгт 11.8 хувь
  7. Чингэлтэй дүүрэгт 11.5 хувьтай байна.

Орон нутгийн хувьд Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар аймгийн иргэд сонгуулиа идэвхтэй өгч, ирц хамгийн өндөр буюу 14.9-15.7 хувьтай байна.

Одоогоор сонгуулийн санал өгөхтэй холбоотой сервер гацсан зэрэг гомдол, мэдээлэл ирээгүй гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Энэ жил сонгуульд саналаа өгөх 2.224.233 сонгогч  буй. 

Энэ жилийн УИХ-ын сонгууль сонгогчид 126 гишүүнийг сонгоно. Ингэхдээ хоёр саналын хуудас бөглөнө.

  • Эхний саналын хуудаст нэр дэвшигчийг сонгоно.
  • Хоёр дах саналын хуудас нам болон эвслээс нэгийг сонгох юм.

Миний саналаар дутахгүй гэж хойш суухгүй иргэний үүргээ биелүүлж саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна. Энэ жил санал өгөх 26-35 насны иргэд хамгийн их буюу 536.079 сонгогч байгаа аж. 36-45 насны 521.594, 46-55 насны 390.942, 18-25 насны 355.533 иргэн саналаа өгөхөөр байна.