У.Хүрэлсүх: Төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай
2024/06/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.06.28/ Баянзүрх дүүрэгт байрлах нийслэлийн 48 дугаар сургуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэ жилийн УИХ-ын сонгууль анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой давхацсан түүхт өдөр тохиож байна. Энэ удаагийн сонгууль өмнөх жилүүдээс онцлогтой.
Бид 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгоно. 1992 оноос хойш хамгийн олон буюу нам, эвсэл, бие даасан 1341 нэр дэвшигч энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байна. Хамгийн залуу нэр дэвшигч 25 настай бол хамгийн ахмад нь 79 настай. Мөн нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэй байна. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг. Тийм учраас иргэд сонгогчид эрхээ эдлэхийн зэрэгцээ Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай" гэлээ.
Зочин · 2024/06/28
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/28
DYYDLGN80955877ZYGAATSI
Зочин · 2024/06/28
44DSH80955877TSAGN
Зочин · 2024/06/28
SERELN UILCHLX SHAAX
Зочин · 2024/06/28
AXN XUSNG80955877TANILTSI