Улсын Их Хурал (УИХ)-ын ээлжит сонгуулийн санал хураалт 22:00 цагт хаагдлаа. 

Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслээс 13 тойрогт 969, бие даан нэр дэвшиж байгаа 42 хүнээс иргэд сонголтоо хийх өдөр. Учир нь Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байж, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэх хуультай.

УИХ-ын 2024 оны сонгуулийн 13-р тойргийн санал хураалтын урьдчилсан дүн гарлаа. УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэг хоёр мандаттай. Энэ тойрогт 19 нам, эвслийн 31, бие даагч 1, нийт 32 нэр дэвшигч өрсөлдсөн.

МОНГОЛ АРДЫН НАМ

  1. Сайнбуяны АМАРСАЙХАН
  2. Цэндийн САНДАГ-ОЧИР нар урьдчилсан дүн мэдээгээр ялалт байгуулж байна.

Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 2024 оны УИХ-ын сонгуулийн 13-р тойрог болгосон билээ. Уг тойрог нь нийт 49,418 сонгогчтой ба 20 нам, эвсэлийн 32 нэр дэвшигч өрсөлдлөө. Хамгийн олон санал авсан эхний 2 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Нэг мандатад ногдох сонгогчийн тоо 24,709 байна.

Тус тойрогт дараах нэр дэвшигч нар өрсөлдсөн юм.

 

АРДЧИЛСАН НАМ

  1. Дашзэвэгийн АЛТАНХУЯГ
  2. Ганаагийн ЦАМБАГАРАВ

ХҮН НАМ

  1. Бат-Очирын ЭНХМАА
  2. Бадралын МӨНХДӨЛ

МОНГОЛ АРДЫН НАМ

  1. Сайнбуяны АМАРСАЙХАН
  2. Цэндийн САНДАГ-ОЧИР

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ

  1. Сүхбаатарын ЦОГЗОЛМАА

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ 

  1. Мангаагийн БАТНАСАН

МОНГОЛЫН ЛИБЕРАЛ АРДЧИЛСАН НАМ

  1. Доржпаламын ЦЭНГЭЛМАА

ЭХ ОРОН НАМ

  1. Доржвайн ЭНХТӨР

БҮГД НАЙРАМДАХ НАМ

  1. Төмөрбаатарын БАТБОЛД
  2. Самданноровын ЗОЛТОЙ

ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ  

  1. Лхагвын ДЭНСМАА
  2. Алтанцоожийн ХАЛИУНАА

ЭХ ОРОНЧДЫН НЭГДСЭН НАМ

  1. Түндэвийн ДАРИЙМАА

МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ

  1. Батжаргалын БАЯРМАА
  2. Минарын БҮДРАГЧАА

ҮНЭН БА ЗӨВ НАМ

  1. Наранбадрахын ЭНХБОЛД
  2. Мягмаржавын БААТАРХУЯГ

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭВСЭЛ НАМ

  1. Чулууны МАНДУУЛ

ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ НЭГДЭЛ НАМ

  1. Чулуунтогтохын ГАНСҮРЭН
  2. Мөнхтуяагийн ОЮУНХИШИГ

САЙН АРДЧИЛСАН ИРГЭДИЙН НЭГДСЭН НАМ

  1. Болдбаатарын БОЛОР
  2. Нагаанрагчаагийн ХАНГАЛБААТАР

ЭРХЧӨЛӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НАМ

  1. Лхагваагийн ХУЛАН
  2. Бат-Очирын ОТГОН

АРД ТҮМНИЙ ОЛОНХИЙН ЗАСАГЛАЛ НАМ

  1. Сандагдарийн ГАНБААТАР
  2. Цэвэлийн ДОЛГОРМАА

ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ

  1. Батбилэгийн ЭРДЭНЭБАЯР

АРД ТҮМНИЙ ХҮЧ НАМ

  1. Наранчимэгийн УЯНГА
  2. Тамирын ТӨГӨЛДӨР

МОНГОЛЫН ХҮНИЙ ТӨЛӨӨ НАМ

  1. Гэрэлмаагийн АНХЗАЯА