ТАНИЛЦ: Намын жагсаалтаас УИХ-д суудал авах болзлоо хангасан нам, эвсэл
2024/06/29
УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт дууслаа.
Өглөө 07:00 цагт эхэлж 15 цагийн турш үргэлжилсэн санал хураалтад сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 70 гаруй хувь нь буюу нэг сая 448 мянга 189 сонгогч сонгуульд оролцож сонголтоо хийлээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу саналаа өгсөн нийт сонгогчдын дөрөв буюу түүнээс дээш хувийн саналыг авсан нам жагсаалтад нэр дэвшигчдээсээ УИХ-д оруулах эрхтэй болно.
Эвслийн тухайд хоёр нам нэгдсэн бол тав, гурав болон түүнээс дээш нам нэгдсэн бол долоо хувийн санал авч байж жагсаалтаас нэр дэвшигчээ УИХ-д оруулах эрхтэй болно.
Энэ удаагийн сонгуульд хоёр эвсэл оролцож байгаа бөгөөд хоёулаа хоёр намаас бүрдэж байгаа юм. Тиймээс саналаа өгсөн тав болон түүнээс дээш хувийн саналыг авч байж УИХ-д жагсаалтаас суудал авна гэсэн үг.
УИХ-ын сонгуульд нэг сая 448 мянга 189 сонгогч оролцлоо. Үүнээс намууд 57928, эвслүүд 72410 хүний санал авч байж УИХ-д жагсаалтаар нэр дэвшигчдээ оруулах нь. Өөрөөр хэлбэл, энэ саналын босгонд хүрсэн тохиолдолд жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн нэр дэвшигч нь УИХ-д сонгогдоно.
Одоогийн байдлаар МАН, АН, ХҮН, ИЗНН 57928, "Үндэсний Эвсэл" 72410 саналын босгыг давж жагсаалтаас УИХ-д суудал авах нь тодорхой боллоо.
Зочин · 2024/06/29
DYYDLGR80955877UILCHGG
Зочин · 2024/06/29
ANUSN80955877