Жуулчдаас нүүрсний салбарын оруулж байгаатай дүйцэхүйц хэмжээний мөнгө олно
2014/07/01
11-11 мэдээллийн төвд өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл ажиллажээ. Тэрбээр "Үндэсний их баяр наадам нь Монгол үндэстэн оршин байгаагийн илэрхийлэл, монгол түмний бахархал болсон хүндэтгэлт их цэнгэл юм. Тийм ч учраас Засгийн газраас баяр наадмын бэлтгэл ажилд онцгой анхаарч Шадар сайдаар ахлуулсан байнгын ажиллагаатай зохион байгуулах хороо ажилладаг. Эрийн гурван наадмаас гадна зохиогдох соёлын арга хэмжээнүүдийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна" гэлээ.
Мөн баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Монгол төрийн хүндэтгэлийн концерт, Улаанбаатарын үдэш их цэнгүүнээс гадна “Эх орноо хамтдаа дуулъя” сэдэвт урлагийн наадам зохион байгуулахаар төлөвлөжээ. Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд өнгөрсөн жил 900 гаруй уран бүтээлчид оролцож байсан бол энэ жил 4000 орчим хүн оролцож, Монгол улсын түүхийг үечлэн харуулсан урлагийн тоглолт бүхий нээлт хийхээр бэлтгэж байгааг ч дуулгалаа.
Түүнд хандаж иргэдээс ирүүлсэн асуултын дийлэнх нь аялал жуулчлалын салбартай холбоотой байв. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар аялал жуулчлалын салбарт цоо шинэ бодлого хэрэгжиж, 2017 он гэхэд Монголд ирэх жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхнийг төр бодлогоор дэмжиж, эрх зүйн орчноо шинэчилж, жуулчдад зориулсан бүтээгдхүүнийхээ агуулгыг баяжуулж, тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулж байж энэ зорилт хэрэгжинэ. Жилд сая жуулчин авдаг болсон үед нэг жуулчнаас 1000 доллар Монгол улсад үлдэхэд нийт 1 тэрбум доллар улсын эдийн засагт шингэж үлдэнэ гэсэн тооцоог гаргажээ. Энэ нь одоогийн ноолуурын салбарын Монголд үлдээж байгаа мөнгөнөөс нэг дахин их, нүүрсний салбарын оруулж байгаатай дүйцэхүйц хэмжээний мөнгө гэдгийг онцлон хэлсэн юм.
Х.Даваа
Цахим ярилцлагын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Үндэсний их баяр наадмаар зохион байгуулах соёлын арга хэмжээний талаар танилцууллаа. Үндэсний их баяр наадам нь Монгол үндэстэн оршин байгаагийн илэрхийлэл, монгол түмний бахархал болсон хүндэтгэлт их цэнгэл юм. Тийм ч учраас Засгийн газраас баяр наадмын бэлтгэл ажилд онцгой анхаарч Шадар сайдаар ахлуулсан байнгын ажиллагаатай зохион байгуулах хороо ажилладаг. Эрийн гурван наадмаас гадна зохиогдох соёлын арга хэмжээнүүдийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна гэж Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл хэллээ. Баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Монгол төрийн хүндэтгэлийн концерт, Улаанбаатарын үдэш их цэнгүүнээс гадна “Эх орноо хамтдаа дуулъя” сэдэвт урлагийн наадам зохион байгуулахаар төлөвлөжээ. Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд өнгөрсөн жил 900 гаруй уран бүтээлчид оролцож байсан бол энэ жил 4000 орчим хүн оролцож, Монгол улсын түүхийг үечлэн харуулсан урлагийн тоглолт бүхий нээлт хийхээр бэлтгэж байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлд хандаж иргэдээс ирүүлсэн асуултын дийлэнх нь аялал жуулчлалын салбартай холбоотой байлаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар аялал жуулчлалын салбарт цоо шинэ бодлого хэрэгжиж, 2017 он гэхэд Монголд ирэх жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхнийг төр бодлогоор дэмжиж, эрх зүйн орчноо шинэчилж, жуулчдад зориулсан бүтээгдхүүнийхээ агуулгыг баяжуулж, тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулж байж энэ зорилт хэрэгжинэ. Жилд сая жуулчин авдаг болсон үед нэг жуулчнаас 1000 доллар Монгол улсад үлдэхэд нийт 1 тэрбум доллар улсын эдийн засагт шингэж үлдэнэ гэсэн тооцоо байна. Энэ нь одоогийн ноолуурын салбарын Монголд үлдээж байгаа мөнгөнөөс нэг дахин их, нүүрсний салбарын оруулж байгаатай дүйцэхүйц хэмжээний мөнгө гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/6065#sthash.FpZb0UTd.dpuf

Зочин · 2014/07/02