ТАНИЛЦ: Жагсаалтаас МАН 18, АН 16, ХҮН 7, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4 суудал авлаа
2024/06/29
УИХ-ын ээлжит сонгууль өндөрлөж, өнөөдөр /2024.06.29/ хяналтын тооллого үргэлжилж байна.
Өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын өгсөн саналыг гараар тоолж баталгаажуулснаар Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор сонгуулийн дүнг танилцуулах юм.
Урьдчилсан дүнгээр МАН 68 орчим суудал аваад байгаа бол Ардчилсан нам 42 суудал, ХҮН нам 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг нам 4 суудал авах боломжтой боллоо.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-д анх удаа 126 гишүүн сонгогдож байгаагийн 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдож байгаа юм.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч нийтдээ 1341 нэр дэвшигч өрсөлдлөө. Энэ удаагийн сонгуульд 2.2 сая орчим сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн байснаас 1.4 сая нь саналаа өгчээ.
ЖАГСААЛТ: МАН 18, АН 16, ХҮН 7, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ 4, ИЗНН 4 СУУДАЛ АВЛАА
МОНГОЛ АРДЫН НАМ
- Г.Лувсанжамц
- М.Энхцэцэг
- Ч.Анар
- О.Саранчулуун
- Д.Рэгдэл
- Д.Ганмаа
- С.Эрдэнэбат
- М.Мандхай
- Д.Энхтүвшин
- Б.Уянга
- Ж.Галбадрах
- А.Ариунзаяа
- Б.Баярбаатар
- Б.Хэрлэн
- Д.Бум-Очир
- О.Номинчимэг
- С.Зулпхар
- Х.Баасанжаргал
АРДЧИЛСАН НАМ
- Л.Гантөмөр
- С.Одонтуяа
- Ж.Батсуурь
- С.Цэнгүүн
- Ө.Шижир
- Ж.Баярмаа
- Ж.Баясгалан
- Д.Энхтуяа
- Х.Тэмүүжин
- Б.Пунсалмаа
- Э.Одбаярп
- П.Батчимэг
- Г.Очирбат
- Б.Жаргалан
- А.Ганбаатар
- Ц.Мөнхтуяа
ХҮН:
- Т.Доржханд
- Л.Энхнасан
- П.Ганзориг
- Г.Уянгахишиг
- Б.Найдалаа
- Б.Мөнхсоёл
- Д.Гантулга
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:
- Н.Номтойбаяр
- А.Ундраа
- Д.Пүрэвдаваа
- М.Сарнай
ИЗНН:
- Б.Батбаатар
- М.Нарантуяа
- Р.Батболд
- С.Замира
хүннү · 2024/06/29
УИХ-ыг 126 гишүүнтэй байх санал санаачлагыг гаргасан Оюун-Эрдэнэд 48 нөхөр баярлах ёстой. Энэ 48 тойрогт өрсөлдсөн бол нэг нь ч гарахгүй хүмүүс шүү дээ. Тиймээс та нар Оюун-Эрдэнэд гурав сунж мөргө. Цаана чинь улс төрийн бөөн туршлага болсон Занданшатар, С. Эрдэнэ, Тогтохсүрэн нар өвдөг шороодож байхад та нарын тоос ч үзэгдэхгүй.
Зочин · 2024/06/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh