Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаадугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлогдсон ч 18-ны өдөр хүртэл хойшиллоо.

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр болсон бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байдаг.