Амьдралын туршлагаараа гишүүний ажлыг хийх Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр тангаргаа өргөв
2024/07/02
"Урт чих"-т булангаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү Отгонбаяр УИХ-ын сонгууль-2024 өрсөлдөх гэж буй талаараа дуулгаж байсан билээ.
МАН-ын Бага хурлын шийдвэрээр түүнийг УИХ-ын зургадугаар тойрогт нэр дэвших эрхийг олгосон юм. Зүүн бүс дэх УИХ-ын зургадугаар тойрог нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгаас бүрдэж буй тойрог юм. Ийнхүү Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ахынхаа УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиудад хамгийн өндөр санал авсан унаган тойрогт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багт өрсөлдөж ялалт байгуулан өнөөдөр тэрбээр УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө.
Тэрбээр сонгуулийн өмнө хэвлэлд яриа өгөхдөө "Би элдэв шуугианд нэр оролцоогүй хүмүүсийг нэр дэвшүүлэх байх. Итгэл үнэмшилтэй байгаа учраас би хүсэлтээ илэрхийлсэн. Амьдралын туршлагатай, залуу багадаа төрийн албыг хашиж явсан. Би авсан зээлээ төлчихсөн. Ухнаагийн Хүрэлсүхийн дүү гэдгээсээ илүү Ухнаагийн Отгонбаяр нэр дэвшигч гэдэг талаас нь та бүхэн хараарай. Миний өвөг дээдэс Хан-Хэнтий нутгийнх. Аав маань Сүхбаатар аймгийн Халзан суманд төрж өссөн.
Би Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн албанд, Жавхлант бөхийн тэргүүний албыг хашиж байсан. Ер нь зүүн бүстэй ажил, амьдралын хувьд их ойрхон. Ард иргэд, малчдаа илүү ойлгох боломж бололцоо нь илүү гэж үзэж Зүүн бүсийг сонгосон. Бага хурлын шийдвэрээр бүх зүйл шийдэгдэнэ, Ерөнхийлөгчийн дүү гэдгээр надад давуу байдал олгохгүй" хэмээн ярьсан удаатай.
Зочин · 2024/07/03
Ага чинь чамайг хулгайчуудыг сургуульд чихчлээшдээ баярлаад бгаа юм уу
Зочин · 2024/07/02
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/02
43DSH80955877XUNI DOODXN
Зочин · 2024/07/02
SHAALGX XUSSN80955877ERCHUUDD
Зочин · 2024/07/02
AXD ANUSDI80955877