Шинэ парламент 126 гишүүнээс бүрдэж буй. Өнөөдөр гишүүд тангаргаа өргөж , анхны чуулганаа хийлээ. Тэгвэл энэ удаагийн парламентад Засаг даргын албыг хашиж байгаад УИХ-ын гишүүн болж бүл нэмсэн нэр нэгтэнгүүдийн танилцуулж байна. 

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Хөххүүгийн Болормаа

МАН бүхэлдээ засаглаж байх хугацаанд хотын төвийн дүүрэгт Засаг даргаар ажиллан, Ардчилсан намаас 10-р тойрогт нэр дэвшин сонгогдож, ялалт байгуулсан эмэгтэй. Тэрбээр ийнхүү 32 суудал авсан эмэгтэй гишүүдийн тоонд багтаж чадсан юм. 1969 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төржээ.

Түүний боловсрол:

  • 1977-1987 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар дунд сургууль,
  • 1987-1992 онд Техникийн их сургууль,
  • 2003-2004 Бүгд найрамдах Энэтхэг улсад Гадаад хэлний дээд сургууль,
  • 2010-2012 онд Удирдлагын академи
  • Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол: Дээд, Хүнс, нийтийн хоолны технологич-инженер, Төрийн удирдлагын менежер 

Ажлын туршлага:

  • 1993-1994 онд Улаанбаатар ресторанд ээлжийн ахлагч, зохион байгуулагч
  • 2003-2006 онд “ТэмүүлТэргэл” ХХК-д менежер,
  • 2007-2012 онд “БДТТ” ХХК-ийн захирал,
  • 2008-2012 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ дахь АН-ын бүлгийн дарга,
  • 2012-2016 онд дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, 2016-2020 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2020 оны 10 дугаар сарын 23-наас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, 2020 оны оны 11 дүгээр сарын 10-наас Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

УИХ-ын ээлжит сонгуулийн хоёрдугаар тойрогт өрсөлдөж Ховд аймгийн Засаг даргаас шинэ парламентын чадалтай эмэгтэйчүүдийн төлөөлөл болж сонгогдсон нэгэн бол Энхбатын Болормаа юм. Түүнийг улс төрд Л.Оюун-Эрдэнэ оруулж байсан гэдэг. 

Э.Болормаа нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд аймгийн Засаг даргаар томилогдсон анхны эмэгтэй.

  • АНУ-ын Колумбийн их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
  • Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.
  • Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан.