УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар томилжээ
2024/07/03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг томилсон байна. Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тул түүний оронд ажиллах хүнийг сонгожээ.
Түүний намтар, ажлын туршлага:
1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, нийслэлийн Ерөнхий боловсролын 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн.
1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.
- 1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач,
- 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал,
- 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч,
- 2000-2003 онд Хаан банкны дэд захирал,
- 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,
- 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд,
- 2012-2013 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач,
- 2016-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
- 2019-2024 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан.
Зочин · 2024/07/04
Bayar hurgeye mash zuv tomilolt bolson bna
Зочин · 2024/07/03
SHAALGDG80955877AXAA GEJ
Зочин · 2024/07/03
Дахиад Стенфорд явсан бол ирээд 1 номер болох байсан даа.
Иргэх · 2024/07/03
Сайхан оносон томилллт баянаа?! Баяр рзргэж Амжилт хүсье!!
Зочин · 2024/07/03
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/03
Аргагүй л цайрсан гарууд гэж
Зочин · 2024/07/03
Энэ одоо ордонгоос уяатай нохой юм уу ард түмэн зайл гэж байхад ордонгоос салж чадахгүй өлөн бөөс вэ
Зочин · 2024/07/03
ANUSN80955877
Зочин · 2024/07/03
AXN XUSSN JARGAAGD80955877
Зочин · 2024/07/03
SEXSDI80955877