Жүжигчин О.Дөлгөөн: Хоёр жил гүтгүүлж, доромжлуулаад бачуураад тэссэнгүй, би ерөнхий сайдтай хувийн харилцаа хамааралгүй
2024/07/03
Жүжигчин О.Дөлгөөнийг үзэгчид андахгүй танина. Түүнийг сүүлийн жилүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амраг хэмээн шар хэвлэлд бичих болсон юм. Тэгвэл сонгуулийн өдрүүдэд түүнийг бэр гуйжээ гэх мэдээлэл цахим орчинд цацагдав.
Харин уг мэдээлэлд жүжигчин бүсгүй хариулт өглөө. Тэр уран бүтээлийн ажлаар гадаадад зураг авалттай явж байсан бөгөөд өөрийн сторигоороо дараах хариултыг өгсөн юм.
Тэрбээр, "Бүүр бэр гуйсан уу, одоо элэг минь гэж. Миний амьдралаар зохиож байгаа кино зохиомжийг та нартайгаа хамт уншаад дор дор нь мэдээллээ аваад явж байгаа шүү. Өөр шинэ содон юу байна, надаар. Гэхдээ ажлаа дуусгаад энэ мэт эзэн биетэй даварцан гаруудтай бол хариуцлага тооцно. Харсан үзсэн байгаа гарууд бас яг өөрийнхөө хаягаар ороод ирээрэй, чаддаг юм бол. Хэдүүлээ сошиалаар солиороод байлгүй үнэн, худлаагаа шийддэг газар нь шийдчихье" гэлээ.
Дээрх тайлбарыг хийсэн ч олон хүмүүс түүнийг худлаа юм бол нүүр бардам тайлбар хийгээч, татварын мөнгөөр маань тэжээлгээд байж байдаг хэмээсэн юм.
Үүний хариуд жүжигчин О.Дөлгөөн "Миний хувийн амьдрал хэнд хэрэгтэй мэдээлэл вэ? Би дэлхийн лаг од биш зүгээр ажлаа хийгээд энэ улсад амьдарч болохгүй юм уу,. Тойруулаад байлгүй үнэнгээ хэл гэнэ үү. Л.Оюун-Эрдэнэ буюу Монгол улсын одоогийн Ерөнхий сайдтай миний бие жүжигчин О.Дөлгөөн нь ямар ч хувийн харилцаа хамааралгүй болно. Мэдэхгүй, танихгүй. Таны татварын мөнгөнөөс хувиараа ажиллаж амьдардаг би 1 төгрөг ч аваагүй.
Хэрэв үнэн байсан бол тэр бэр гуйлгуулаад суулгаад солироод дэмийрээд байгаа хүмүүс, тэрэнд нь итгэж байгаа тархи толгойгүй юмнууд ядаад энэ 2 жил болоход нэг ч баталгаа зура, бичлэг хийчих нь яав. Одоо энэнээс өөрөөр юу гэж хэлвэл болох вэ дуракууд аа. Ганцхан сэтгэгдэлд стрессдэж сүр бадруулж стори хийгээгүй юм аа. 2 жилийн турш үргэлж ирдэг. Давтагддаг худал гүтгэлэг доромжилсон сэтгэгдэл болон захианд сонгож хариулсан.
Дуугүй байхаар дээрэлхээд юу ч хамаагүй нэмж хачирлаж, байгаад үнэхээр тэссэнгүй. Би зөндөө л тайлбар хийж бичсэн. Тэгээд намайг мэддэг, таньдаг ганц ч хүн ийм юм ярихгүй. Өөр хүнээс сонссон ч итгэхгүй. Харин ингэж өмхий амаараа хүн гүтгэж яваа хүн сүгнүүдэд би 1000 тайлбар тавиад нэмэргүйг ойлгосон. Та нарын татварын мөнгөөр биш өөрийнхөө хөлс хүчээр ажиллаж амьдардаг болохоор хэрүүл хийх завгүй амьдарч явна. 2 жилийн турш гүтгүүлээд бачуураад тэссэнгүй. Угаасаа худал мэдээлэл учир надаас дахиж үнэн үү, худал уу гэж ахиж битгий асуугаарай. Чимээгүй байна гэдэг нь хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биш. Зүгээр л үнэнд гүйцэгдэх худлыг цаг хугацаанд нь даатгаал үлдээж байгаа хэрэг юм. Миний дотны хүмүүс намайг гэсэн хүмүүс үнэнийг мэдээд миний талд байхад болно" гэж нэлээдгүй ширүүхэн үгстэй тайлбар хийжээ.
Зочин · 2024/07/23
Дөлгөөн ч ТИм муухай хүн биш байхаа хүнийг бүү доромжлож байгаачээ
Зочин · 2024/07/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
зочин · 2024/07/03
шалгуулаад дэмий. нэг юм олоод гаргаад ирнэ. дуугай л байчих. ер нь хүний хувийн амьдрал бусдад ямар хамаатай юм бэ.
Зочин · 2024/07/03
ANUSN80855877
Зочин · 2024/07/03
SAWI80955877
Зочин · 2024/07/03
үнэхээр өөрийн хүчээр маьдарч ажиллаж байгаа охиныг яагаад доромжилно вэ эдгээр хүмүүсийг бүгдийг нь гомдол гаргаж шалгуул нэр төрөө сэргээлгэ энэ новшнууд шалз шиг салахгүй шүү шалгуулж байж хэн хэн нь вэ гэдгийг мэдэж байж сална атрахуу балиар монголчууд