"Жанлав цогзол" номыг хуруулсаар гишүүн болсон С.Ганбаатар Монгол орныг мандан бадруулна
2024/07/04
Сүүлийн үед нэр дэвшсэн газар болгоноосоо сонгогдог "Босоо" С.Ганбаа энэ удаад ч мөн бүдэрсэнгүй цойлоод гараад ирэв. Тэрбээр УИХ-ын ээлжит сонгуульд 1-р тойрог Архангай, Өвөрхангай, Баянхонгор нутгаас сонгогдож дахин УИх-ын гишүүн болоодохлоо.
Тэр сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө Жанлав цогзол номыг хуруулсан би ч ялна хэмээн хэвлэлд яриа өгөхдөө дурдсан билээ. С.Ганбаатар "Есөн зүйлийг монгол хүн бүр хайрлаж шүтэж явах ёстой газар. Би саяхан Жанлав Цогзол уншуулчихса. Манай ардчилсан нам гэнэт юу болчихов гэмээр эвтэй, хүчтэй болчихсон, та нар харж байгаа биз. Энэ номыг ямар Төвд, Энэтхэгээс авчраагүй. Энэ бол эв нэгдлийн тухай ном, монгол орон 100-аад жил зовж зүдэрнэ. Жанлав Цогзолыг сайн уншуулвал мандан, бадарна гэдгийг хүүхэд наснаасаа сонсож өссөн, Өндөр Гэгээний маань ном. Би өөрөө Өндөр Гэгээнээ хүндэтгээд нударгатай шар торгон дээлээ өмсөөд хүрээд ирлээ. МОнгол хүн чин сэтгэлийн хүндэтгэлээ илэрхийлэхдээ шинэ дээл хийж өмсдөг. Бурханы шашинд гүн итгэнэ гэдэг бол тэмцэгч хүнд маш их хэрэгтэй " хэмээн сонгуулийн сурталчилгааны үеэрээ Есөн зүйлд үг хэлэхдээ ярьж явсан юм.
Ийнхүү монгол орныхоо цаашдын сайн сайхны төлөө УИХ-ын гишүүн олон олон удаа Жанлав Цогзол номыг хуруулж Монгол орныг мандан бадруулна биз ээ.
Зочин · 2024/09/08
Хүмүүсийн сэтгэхүй, итгэл үнэмшил, сүсэг бишрэл дээр тоглоод УИХ-ын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, 3 нам дамжиж бужигнуулах л явна.
Зочин · 2024/07/31
Шашин, төрийг хослон баригч гэх гээд байна уу.
Зочин · 2024/07/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/04
DYRN80955877XNTLA
Зочин · 2024/07/04
SEXSYGR80955877