УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг томилно
2024/07/05
УИХ-ын Анхдугаар чуулган өнөөдөр үргэлжлэн хуралдаж буй.
Долоодугаар сарын 2-ны өдрийн Анхдугаар чуулганд шинэ гишүүд тангараг өргөсөн бол өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга, бүлгийн дарга нарыг сонгосон. Үргэлжлүүлэн байнгын хорооны гишүүдийн томилох асуудлыг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг түр завсарлага авсан билээ.
АН-ын бүлэгт олгосон түр завсарлага дууссаны дараа үргэлжлэх чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилно.
УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад сонгуулийн дүнгээр тус нам олонх болсон тохиолдолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улираан ажиллуулах улс төрийн шийдвэр гаргасан гэх мэдээлэл бий.