2024 оны 07-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар +15....+20 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +26...+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +26...+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24...+26 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: +14 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.