Төвөдийн Буддын шашны тэргүүн Далай лам өчигдөр буюу Бямба гарагт нас сүүдэр 89 хүрсэн байна.

Тэгвэл Нароба институтийн шавь нар Дээрхийн Гэгээн Далай Багшийн лагшин мэндэлсэн өдрөөр 40 хонь, 11 адууны амийг аварч лагшин мэндэлсэн өдрийн баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ. 

 

Мөн тэрбээр,

"Энэ буянт үйлд Монгол оронд саатаж буй Дээрхийн Гэгээн Далай Багшийн чойжин Найчун Гүртэн тэргүүтэй эрхэм зочид Гэгээнтний урилгаар Амарлихуй хийдэд морилон ирж институтийн шавь нарт мэндчилгээ дэвшүүлж мал сэтэрлэх зан үйлийг үйлдэв.

Институтийн төгсөгч, суралцагч та бүхний амь аварсан буяны үрээр Дээрхийн Гэгээн Далай Багшийн насан хутаг бат болоод номыг бүтээгч шавийн чуулган та бүгдийн ч насны цөв амарлих болтугай" хэмээжээ.