“Playtime 2024” -н үеэр дуучин руу лааз шидсэн гэх Die In Despair хамтлагийнхан уучлалт гуйжээ
2024/07/09
Өнгөрсөн амралтын өдрөөр болсон “Playtime 2024” хөгжмийн наадмын үеэр нэгэн залуу уран бүтээлч тайзнаасаа бууж үзэгчтэй нударга зөрүүлээд авсан бичлэг тарсан билээ. Тэгвэл энэ бичлэгийн эзэн нь "Bunkr" тайзан дээр тоглолтоо хийсэн Growl Of Clown хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатар аж.
Энэ асуудалтай холбоотойгоор, Б.Хүрэлбаатар руу лааз шидсэн гэх Die In Despair хамтлагийнхан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргаж, уучлалт гуйжээ.
Тодруулбал тэд "Плейтайм наадмын 3 дахь өдөр “Ferrum Stage” дээр “Growl of Clown” хамтлагийн тоглолтын үеэр манай хамтлагийн хоёр гишүүн “Growl of Clown” хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатар луу шар айрагны лааз буюу сав шидэж ёс зүйгүй үйлдэл гаргасанд хамтлагийн ахлагч Б.Отгон-Эрдэнэ миний бие болон манай хамтлагийн зүгээс уучлалт хүсэж байна.
Манай хамтлаг нь “Growl of Clown” хамтлагтай ямар нэгэн асуудалгүй ах дүүгийн харилцаатай учир тухайн цаг мөчид яагаад тийм зүй зохисгүй үйлдэл гаргасныг нь би хувьдаа хэлж мэдэхгүй байна.
Энэ асуудал нь зуун хувь манай хамтлагийн буруутай үйлдлээс болсон учир “Growl of Clown” хамтлаг, дуучин Б.Хүрэлбаатар, “Плейтайм” фестиваль болон үзэгчдээсээ дахин манай хамтлаг уучлалт хүсэж байна" гэжээ.
Зочин · 2024/07/13
MERGJLN80955877
Зочин · 2024/07/11
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/10
AXN XUSNG80955877
Зочин · 2024/07/10
ANUSDI80955877