Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Энэ сарын 15-ны байдлаар Туул, Балж, Онон, Хэрлэн, Буянт, Ховд гол үерийн түвшнийг 5-40 см давжээ. Иймд хөдөө орон нутагт амарч, аялж яваа иргэдийг усны ослоос сэргийлэхийг зөвлөв.

ОБЕГ-аас мэдээлснээр энэ сарын 14-нд Баян-Өлгий аймаг, Улаанхус сумын нутагт “Ногоон” нуурын эрэг дээр зургаан хүн амарч байснаас нэг нь нуурын усанд сэлж байгаад живэхэд хамт байсан дөрвөн хүн нь аврахаар орж 21-43 насны таван хүн живж амь насаа алдсан харамсалтай явдал болжээ.