2024.07.14-ний өдөр цагдаагийн байгууллагад бага насны хүүхдийг хутгалж гэдсийг нь хөвүүлсэн байна гэх дуудлага мэдээллийг шалгахад Хан-Уул дүүргийн ... дугаар хороонд оршин суух хаягтай  Ц нь /Эмэгтэй 35 настай/ өөрийн 3 н настай төрсөн охиныг хутгалж гэдсийг нь хөвүүлж амь насыг нь хохироосон гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Хэрэгт холбогдсон этгээд нь СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад энэ оны 05 сард гарсан байна. Тухайн этгээд нь 3 хүүхэдтэй байсан ба үлдсэн хүүхдүүдээ хутгалахаар дайрч байх үед нь цагдаагийн алба хаагчид шуурхай таслан зогсоожээ.

Тухайн хэргийг ХУД-н цагдаагийн газар шалгаж байна.